Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05/17 дугаар тогтоолоор өндөр настан У.Борхүүг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонд тодорхойлсоны дагуу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар сум орон нутагт хүрэлцэн ирж гардуулан өглөө. У.Борхүү нь хүн эмнэлгийн түргэний машины жолоочоор 25 жил хүн ардынхаа эрүүл энхийн үйлсэд идэвх зүтгэл гарган ажиллаж байсан У.Борхүү гуайдаа эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.