Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Хөвсгөл сумын танилцуулга

2015-12-18

Хөвсгөл сум
Дорноговь аймгийн Хөвсгөл сум нь аймгийн төв Сайншандаас 160 км-т, Улаанбаатар нийслэлээс 624 км-т байрладаг. 8400 кв/км нутагтай. Хөвсгөл сум нь Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг бөгөөд Ардын хувьсгал мандсаны дараа  1924 онд Хутаг уулын хошууны Цээл сум, Ойдог зангийн сум, 1925 онд Өлзийт, 1929 онд Жавхлант, 1931 онд Гурван Хөвгөл уулын энгэрт төвлөрч Хөвсгөл сум болжээ.
Тус сумын нутагт Хонгорын, Дэрсэнэ усны хийд, Бор хамарын хүрээ, Бат-өлзийтийн, Буурын, Бумбатын, Цагаан гэрийн хурал буюу 2 хийд 1 хүрээ, 5 хурал, 29 жас байсан байна. 1940-50-иад оны үед Хутагийн таван сум - Хатанбулаг, Агаруут, Айлбаян, Улаанбадрах, Хөвсгөл сумдын бага сургуулиас дэвшин дунд сургуульд суралцах хүүхдүүд энэ суманд төвлөрч сурдаг байсан учраас энэ сургуулийг төгссөн үе үеийн олон арван хүүхэд дээд боловсролтой болох зам мөрөө гарган улс ардын аж ахуйн удирдах ажилтан, багш эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсан.
Тус сумаас хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Н.Жадамба,Ахмад дайчин эмэгтэй Т.Жадамбаа,төрийн нэрт зүтгэлтэн эдийн засагч сайд асан Б.Дүгэрсүрэн, сайд агсан Ч.Сүрэн, акедемич Н.Ишжамц, О.Төмөртогоо, Ч.Цэрэн, доктор  Ц.Багмид, гавьяат хуульч Ц.Шаравдорж, багш Ч.Дугуйцагаан, зохиолч Ж.Лхагваа, жүжигчин Т.Туул нарын зэрэг олон гавьяат үйлстэн төрсөн байна.

Тус суманд 1956, 1958 онд Энх тайван, Уриа нэгдлүүд байгуулагдаж дараа нь нэгдэн “Гэрэл зам” нэгдэл болсон бөгөөд тус нэгдлээс нэр алдраа мандуулсан Д.Дүүхэр, Ц.Зулзага, Лхамсүрэн, Ц.Готов, Ө.Дэлэгпил нарын улсын аварга малчид, мөн эх баригч Ч.Дүгрээ, хөдөлмөрийн баатар, худалдагч Б.Цэен гавьяат худалдагч болсон юм.
Одоо тус сум Гурван хөвсгөл, Жавхлант, Элст, Чулуут гэсэн 4 багтай,1593 хүн амтай, төвийн эрчим хүчинд холбогдсон, үүрэн телефоны үйлчилгээтэй, 240 хүүхдийн суудалтай ЕБСургуультай, 50 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 160 хүний суудалтай соёлын төв ажиллаж байна. Тус сумын нутагт Хутаг уул, Гуа тээг, Сүлдэнэ хөх овоо, Шувуун шанд, Харанхуйн ам, Асман булаг, Эхэнэ улаан худаг зэрэг байгалийн үзэсгэлэнгээ гайхуулсан газрууд бий.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%