Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

“Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан “Төрийн одонт - Алдарт ээжүүд” баярын үйл ажиллагааг зохион байгууллаа

2019-06-01

“Төрийн одонт Алдарт ээжүүд”
 
Сумын ИТХ, ЗДТГ-аас “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан “Төрийн одонт - Алдарт ээжүүд” баярын үйл ажиллагаа зохион байгуулж 120 гаруй эхчүүд хамрагдав. Баярын энэ өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 6/21 дүгээр тогтоолоор өндөр настан, 1973-1977 онуудад сумын иргэдээ төлөөлөн АИХ-ын депутатаар сонгогдож байсан Ц.Зулзага гуайг сумын “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр тодруулан цол тэмдгийг гардууллаа. Ц.Зулзага гуай сумын 4 дэх хүндэт иргэн болж байгаа бөгөөд хамгийн анхны эмэгтэй "Хүндэт иргэн"-ээр тодорч байгаа юм.
 
Мөн Алдарт эхийн 2-р зэргийн одонгийн болзол хангасан Б.Амгаланцэцэг, Г.Ундармаа, М.Сэлэнгэ нар одонгоо гардан авлаа.
 
Алдарт эхийн одонт ээжүүдээс 8 төрлөөр ээжүүдээ алдаршууллаа. Үүнд:
- 91 настай А.Долгорсүрэн гуай – сумын “ӨНДӨР ЭЭЖ”
- 25 настай хамгийн залуу ээж Б.Амгаланцэцэг – ЯРУУ ЭЭЖ
- 2 удаа дараалан ихэр хүүхэд төрүүлсэн Г.Наранзул- ИХЭР ЗАЯАТ ЭЭЖ
- 13 хүүхэд төрүүлж өсгөсөн У.Батаа – ӨНӨР ЭЭЖ
- Эрдэнэ ноён Гэгээнтнийг төрүүлсэн Б.Өргөнцагаан – ГЭГЭЭН ЭЭЖ
- 8 хүүгээ эр цэргийн албанд мордуулж эх орноо мануулсан С.Гаа – ӨРЛӨГ ЭЭЖ
- Өөрийн 10 хүүхдээс гадна бусдын олон үрсийг ангир уургаараа тэжээсэн Л.Ханд – СҮҮН ЭЭЖ
- 2 хүү нь улсын аварга малчин, өөрөө аваргын гэргий С.Цэрмаа- ХҮНДЭТ ЭЭЖ –ээр өргөмжлөн тус тус алдаршууллаа.
 
Сумын нийт эмэгтэйчүүд, эхчүүддээ аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Монголын үрс маш олон болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%