Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 12 дугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар
1.Төрийн дээд шагнал "Алтан гадас"одонд Цэрэнсономын Цагаанхүү, Борын Отгон-Амжилт, Цэндийн Дүгэрсүрэн, "Хөдөлмөрийн хүндэт" медальд Лувсаншаравын Ухнандорж нарыг тус тус тодорхойлов.
2. "Санал уламжлах тухай" /Хөвсгөл сумын уугуул иргэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, эх баригч Чимэдийн Дүгрээгийн алдрыг мөнхжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг "Чимэдийн Дүгэрээ"-ийн нэрэмжит болгох саналыг уламжилсан.
3.Жилийн эцсийн эд хөрөнгийн хяналтын тооллого зохион байгуулах ажлын хэсэг томилох
4. Эд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай
5. Эд хөрөнгө актлах тухай
6. Эрүүл мэндийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.