Тусгай байранд шалгарлаа
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны ажлаараа аймагтаа 4 дүгээр байранд шалгарлаа. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө идэвх зүтгэл гарган санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа ИТХурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, бидний ажлыг үргэлж дэмжиж хамтран ажилладаг төрийн байгууллагууд, албан хаагчид, ард иргэддээ талархаж байна. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.