Хөвсгөл сум 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт 175786 тоо толгой мал тоолуулж, 2019 оноос 16642 малаар өссөн байна. Мянгат малчин 13-аар нэмэгдэж нийт 45 мянгат малчинтай сум боллоо.
2020 онд: Адуу- 12029, Үхэр-5746, Тэмээ-5518, Хонь-53241, Ямаа-99252 . Сумынхаа болон тус суманд оторлон ирж өвөлжиж байгаа бусад аймаг, сумдын нийт малчдадаа өнтэй сайхан өвөлжиж, урин хавартай энх золгохыг хүсэн ерөөе.