Монгол улсад "Үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жил"-ийн ойг тохиолдуулан дараах арга хэмжээг сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгууллаа.
- 2022.01.09-ний өдөр "Нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн"-ийг зохион байгуулж, нийт 12 баг тамирчид оролцож, Гурван Хөвсгөл баг - Тэргүүн байр, Элст баг - Дэд байр, Жавхлант баг - Гутгаар байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
- 2022.01.12-ны өдөр Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар видео бичлэг, постер бэлтгэн цахимд байршуулсан.
- ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд Үндсэн хуулийг судалж мэдсэн талаар "Судлаач сурагч" цахим уралдааныг зохион байгуулав.
- Үндсэн хуулийн өдрийг угтан 2021.12.11-ний өдөр сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулж, эрэгтэй, эмэгтэй төрөлд Г.Заяасайхан, Б.Энхмэнд нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.
- Төрийн албан хаагчид үндсэн хуулийн өдөр үндэсний хувцастай, үндсэн хуулийн талаар постерт мэндчилгээ дэвшүүллээ.