СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 60 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан сургалтыг зохион байгуулав.
2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай
3. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог байгуулах, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм” батлах тухай
5. Төлөөлөгчдийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам батлах тухай
6. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай
7. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц орон тоог батлах тухай
8. Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн журам батлах тухай
9. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай (Өөшийн говь)
10. Сумын 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт тодотгол хийх тухай
Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хурлын төлөөлөгчид, багийн Засаг дарга нарт Айлбаян, Сорговь уурхай “Байгаль орчинг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлан”-гийн хэрэгжилтээ танилцууллаа.