Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-07-08

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан 2022.07.06-ны өдөр 73.3 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл
 
2. Сумын 2022 оны төсөвт тодотгол хийх тухай
 
3. Тогтоол хүчингүй болгох тухай (Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2022.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын ИТХ-ын 2018 оны газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай 08/15 дугаар тогтоолыг хүчингүй болгосон)
 
4. Эд хөрөнгө актлах тухай (сумын ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Соёл спортын төв)
 
5.Санал уламжлах тухай (Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын дагуух газрыг улсын тусгай хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээ)
 
6. ИТХ-ын бүтэц орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
 
7. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчид урамшуулал олгох тухай
 
8.Орон нутгийн сангийн журам батлах тухай
 
Нийт 12 асуудлаас 8 асуудал хэлэлцэж 8 тогтоол баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%