Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-04

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
 
Энэхүү арга хэмжээг тохиолдуулан 1992-2022 онд сонгогдсон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн төлөөлөгчдийн уулзалт, ард иргэдийн дунд сумын "Аварга" шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулан явууллаа.
 
1992-2022 оны 8 удаагийн сонгуулийн түүхэн энэ хугацаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 146 төлөөлөгч сонгогдон сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллажээ. Үүнээс эрэгтэй 108, эмэгтэй 38 төлөөлөгч сонгогдсон байна.
 
Гар бөмбөгийн тэмцээнд эмэгтэй 8, эрэгтэй 5 баг тус тус оролцсоноос
Эмэгтэй багт
1-р байранд О.Будгариг ахлагчтай Гурван Хөвсгөл баг
2-р байранд Соёл, спортын төв
3-р байранд Ерөнхий боловсролын сургууль
 
Эрэгтэй багт
1-р байранд У.Зоригтбаатар ахлагчтай Гурван Хөвсгөл баг
2-р байранд Т.Энхбаяр ахлагчтай Жавхлант баг
3-р байранд Г.Ганхуяг ахлагчтай АА бүлэг
 
Эмэгтэй шилдэг тоглогч: Н.Долгормаа
Эрэгтэй шилдэг тоглогч: Б.Баярхүү нар тус тус шалгарлаа.
 
Бидний зохион байгуулсан арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон үе үеийн төлөөлөгчид, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, баг тамирчид, хамтран ажиллаж тусалж дэмжсэн ЗДТГ, Соёл, спортын төвийн хамт олон болон бусад хүмүүстээ талархал илэрхийлье.
 
Та бүхэнд ажил амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%