МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид та бүхэндээ Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын мэнд хүргэе.

Багш хэмээх эгэл атлаа энгүй ихийг бүтээх, эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусыг сурган хүмүүжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай мэргэжлийг эзэмшиж, боловсролын салбарт өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй та бүхэндээ талархал илэрхийлье.
ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ