Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 12 тамирчин оролцож өөрсдийн оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрлийн
1-р байранд Д.Баярбаясах
2-р байранд Л.Амарбаясгалан
3-р байранд Г.Заяасайхан нар
Эмэгтэй төрөлд:
1-р байранд Б.Мөнхцэцэг
2-р байранд Б.Сарантуяа нар шалгарлаа.
Эрэгтэй төрлийн эхний хоёр байр, эмэгтэй тэргүүн байранд шалгарсан тамирчдад Улсын Их Хурлын даргын Талархал, хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулан өглөө.
Оюун ухаан, сэтгэхүйн ур чадвараа сорьж оролцсон нийт тамирчид та бүхний цаашдын спортод улам их амжилт хүсье.