Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

ШАГАЙН ХАРВАА ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА _______________________________________________________

2023-05-15

Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний уламжлалт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, шагайн харвааны уламжлалт ёс жаягийг ахмад, залуу үедээ сурталчлах, өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан ШАГАЙН ХАРВАА тэмцээнд амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд:

 🥇1-р байранд И.Жамбалсүрэн ахлагчтай баг

🥈2-р байранд Л.Доржийваанчиг ахлагчтай баг

🥉3-р байранд Б.Цэентогтох ахлагчтай баг тус тус шалгарсан.

Мөн ИТХ-ын Төлөөлөгч З.Мөнгөнбагана, Б.Хүсэлбадам, П.Оюундэлгэр нар хамтран цуваа харвааны шагналыг  санхүүжүүлж тэмцээнд оролцсон бүх хүмүүсийн дунд зохион байгуулахад ахмадаас Насанчимэд, залуучуудаас Ө.Өлзий-Орших, хүүхдүүдээс Б.Оюун-Эрдэнэ нар оюун ухаан авхаалж самбаагаа уралдуулан оролцож шалгарлаа.

Хамтран ажилласан төлөөлөгч нартаа баярлалаа

Өндөр дээд заяатай

Өвөг дээдсийн үүсгэсэн

Өнөө цагийн эр зоригийг цэгцэлсэн

Шагайн харваа наадмаа

Шагшин магтая.

                         ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%