НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тунхаглал баталсан.
2017 оноос энэ өдрийг Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Тунхаглалд хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг зааж өгсөн байдаг.
Түүнчлэн, хүүхдийг өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлсийг харгалзан улс бүрт, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай тусгажээ.