🏅🏅🏅СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 9 тамирчин оролцож өөрсдийн оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй эхний 3 байр, эмэгтэй 2 байрыг шалгарууллаа.
Эрэгтэй төрлийн эхний хоёр байр, эмэгтэй тэргүүн байранд шалгарсан тамирчдад Улсын Их Хурлын даргын Талархал, хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулан өглөө.
Оюун ухаан, сэтгэхүйн ур чадвараа сорьж оролцсон нийт тамирчид та бүхний цаашдын спортод улам их амжилт хүсье.
ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ