
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны хороонд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Уг аяныг Монгол Улсад анх удаагаа 1997 оноос эхлэн төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулсаар ирсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг уриалан тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг энэ жил олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө орлуулъя” уриан дор манай улс “Хүндлэл-хамгийн тод гэрэл” уриан доор тэмдэглэж байна.
Та бүхнийг аянд нэгдэхийг УРИАЛЖ байна.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ











