ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
(2024.02.19-02.28-ны өдрийг хүртэл)
📣23-наас хүйтний эрч суларна.
❄️ 20-нд нутгийн өмнөд хэсгээр, хил орчмоор бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
🌬 Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20,21-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед ширүүсч явган шуурга шуурна.
🌡Агаарын температур хугацааны эхэнд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 23-наас хүйтний эрч суларч шөнөдөө нийт нутгаар -15...-20 градус, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.