🇲🇳 /2024.10.24/ Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэлж, 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан сумын ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1.Сумын Сонгуулийн хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан тухай илтгэл тайлан, дүн мэдээ, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг танилцуулж, мэдээлэл хийсэн
2.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
3.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэг шинэчлэн батлах тухай
4.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай
5.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
6.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
7.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл шинэчлэн байгуулах тухай
8.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
https://www.facebook.com/khuwsgulsum.ith