/2025.05.22/Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэдээ сонсъё” арга хэмжээг зохион байгууллаа.
Иргэдээ сонсъё арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Алдарбаяр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батзориг болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Байгаль орчны газар, Авто тээврийн газар, Татвар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнгүүд иргэдэд мэдээлэл өгч, чиг үүргийнхээ дагуу ажиллалаа.
Ажиллах үеэрээ төрийн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж цаашид улсын болон орон нутгийн төсөвт суулгах шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, их засварын ажлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтаар иргэд, олон нийт, төрийн байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох шатны байгууллагад хүргүүлэн ажиллах юм.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
https://www.facebook.com/photo?fbid=1433636881126362&set=pcb.1433638177792899