Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ХАТАНБУЛАГ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-11

🇲🇳/2025.10.10/ Нутгийн Өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хурлын төлөөлөгчдийг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн мэдлэг олгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарыг чадавхжуулах бүсчилсэн сургалтад 13 төлөөлөгч хамрагдлаа.
✅Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын дунд зохион байгуулсан “Хууль сурталчлах” тэмцээнд Тэргүүн байр,
✅Хатанбулаг сумын хурлын ажлын албанаас зохион байгуулсан спортын тэмцээнд амжилттай оролцож 3-р байрыг тус тус эзэлсэн.
Сургалтад хамрагдсан төлөөлөгч нартаа баярлалаа
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%