“ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” - 2025 ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад мэдлэг ур чадвар олгох, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, мэдлэг олгох, үр нөлөөг дээшлүүлэх, манлайллыг түгээх, соён гэгээрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх олон талт санал санаачилгыг дэмжих, төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоог дэмжих зорилгоор төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Албан хаагчдад дараах чиглэлээр мэдээлэл хүргэж мэдлэг мэдээллийг дээшлүүллээ. Үүнд:
1.Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлт, холбогдох дүрэм, журам
2.Хөрөнгийн бүртгэл, ашиглалт
3.Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудал
4.“Хувь хүний манлайлал ба харилцаа хандлага”
5.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль холбогдох дүрэм журам
6.Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын газрын мэдээлэл
Мөн албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ






















