Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Зохиолч агсан Ж.Лхагваагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2015-12-21

Хөвсгөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ерөнхий боловсролын сургууль хамтран богино өгүүллэгийн мастер, нэрт  зохиолч Ж.Лхагва агсаны мэндэлсэн  өдөр буюу 03 дугаар сарын 18-ны өдөр дараах арга хэмжээг зохион явууллаа.Үүнд: 1. Ж.Лхагваагийн "Толгодын цаана  ингэ буйлна" зохиолыг хичээнгүй цэвэр сайхан бичиж "ЦЭВЭР САЙХАН БИЧИГТЭН АНГИ ХАМТ ОЛОН" -оор шалгаруулах төрөлд 1-5 дугаар ангиуд оролцож  С.Мөнхцэцэг багштай 4а анги 1 дүгээр байранд, Д.Туяажаргал багштай 1а анги 2 дугаар байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
2. Ж.Лхагваагийн "Нутгаа санаж байна" шүлгээс сэдэвлэн "Миний нутаг" гар зургийн уралдаанд Б.Одонтунгалаг 9а ангийн сурагч 1 дүгээр байранд, С.Цэнд-Аюуш 8а ангийн сурагч 2 дугаар байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
3. Ж.Лхагваагийн зохиолоос  цээжилж анги хамт олноороо мөн ганцаар  уран яруу унших төрөлд  6-9 дүгээр ангийн сурагчид оролцож Б.Цэлмэг 8а ангийн сурагч 1 дүгээр байранд, Б.Оюумаа 7а ангийн сурагч 2 дугаар байранд, ангийн нийт дүнгээр Г.Дэлгэрцэцэг багштай 8а анги 1 дүгээр байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
4. Богино өгүүллэг зохион бичих төрөлд Б.Одонтунгалаг 9а ангийн сурагч 1 дүгээр байранд, М.Болормаа 9а ангийн сурагч 2 дугаар байранд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%