2026-01-10
9
Хөвсгөл сумын унаган хүү, сумын ХҮНДЭТ ИРГЭН, тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Төмөртогоогийн Ганбаатар нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн нь нутгийн зон олон бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Таны нутгаа гэсэн сэтгэл, ажилч, хөдөлмөрч, үлгэрлэн манлайлагч, хүнлэг нөхөрсөг, эгэл даруу зан төрх нь нутгийн зон олон бидний сэтгэл, зүрхэнд үүрд мөнх үлдэх болно.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, ахан дүүсэд нь нутгийн зон олныхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХӨВСГӨЛ СУМЫН АРД, ИРГЭД