Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 233

“ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” - 2025 ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-11-17 92
“ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” - 2025 ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад мэдлэг ур чадвар олгох, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, мэдлэг олгох, үр нөлөөг дээшлүүлэх, манлайллыг түгээх, соён гэгээрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх олон талт санал санаачилгыг дэмжих, төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоог дэмжих зорилгоор төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Албан хаагчдад дараах чиглэлээр мэдээлэл хүргэж мэдлэг мэдээллийг дээшлүүллээ. Үүнд: 1.Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлт, холбогдох дүрэм, журам 2.Хөрөнгийн бүртгэл, ашиглалт 3.Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудал 4.“Хувь хүний манлайлал ба харилцаа хандлага” 5.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль холбогдох дүрэм журам 6.Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын газрын мэдээлэл Мөн албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР СОР ГОВЬ УУРХАЙ, АЙЛ БАЯН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2025-11-06 90
/2025.11.05/ Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батзориг, сумын ИТХ-ын дарга Б.Соёлсүрэн, 1-р багийн Төлөөлөгч А.Өлзийдэмбэрэл, 2 дугаар багийн Төлөөлөгч П.Оюундэлгэр, 3-р багийн Төлөөлөгч Г.Мөнхжаргал, Хэсгийн төлөөлөгч Э.Төгөлдөр, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар Айл баян уурхай, Сор говь уурхайн үйл ажиллагаатай танилцаж, цаашдаа хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. https://www.facebook.com/khuwsgulsum.ith

🎀ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ 🎀

2025-10-15 92
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд ИТХ, ЗДТГ, ЕБС, Насан туршийн суралцахуйн нэгж, Албан байгууллагуудын эцэг, эхийн зөвлөл хамтран "Охидын өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн 44 сурагч хамрагдсан. Арга хэмжээний хүрээнд сурагчдад 1.Ахуйн ариун цэвэр 2.Сарын тэмдэг ба мөчлөг 3.Үе тэнгийн дээрэлхэлт 4.Өсвөр насны охидын бэлгийн дарамт, хүчирхийлэл сэдвийн хүрээд охид өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, өөрийн үнэ цэнийг ойлгох, өөрийгөө болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлд өртсөн тохиолдолд хаана хэнд хандах талаар мэдээлэл хүргэж, дасгал ажлуулсан. "Нандин хүсэл" саналын хайрцгыг байршуулан охидын эрх, ашиг хэрхэн зөрчигдөж буй талаар санал хүсэлтийг авсан. 👧БИ БОЛ ОХИН:БИ ӨӨРЧЛӨЛТИЙН МАНЛАЙЛАГЧ👧 ✅Охидын мөрөөдөл, манлайллыг хамтдаа дэмжицгээе! ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, хэм хэмжээг чанд баримтлан ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдадаа "Дэлхийн Ёс зүйн өдөр"-ийн мэнд хүргэе. 👏👏👏 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2025-10-15 39
Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, хэм хэмжээг чанд баримтлан ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдадаа "Дэлхийн Ёс зүйн өдөр"-ийн мэнд хүргэе. 👏👏👏 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ХАТАНБУЛАГ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-11 45
🇲🇳/2025.10.10/ Нутгийн Өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хурлын төлөөлөгчдийг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн мэдлэг олгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарыг чадавхжуулах бүсчилсэн сургалтад 13 төлөөлөгч хамрагдлаа. ✅Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын дунд зохион байгуулсан “Хууль сурталчлах” тэмцээнд Тэргүүн байр, ✅Хатанбулаг сумын хурлын ажлын албанаас зохион байгуулсан спортын тэмцээнд амжилттай оролцож 3-р байрыг тус тус эзэлсэн. Сургалтад хамрагдсан төлөөлөгч нартаа баярлалаа СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-10-09 42
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

“МЭНДЧИЛГЭЭ”

2025-10-01 33
🇲🇳🇲🇳🇲🇳 Улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөр, ур чадвараа зориулан хөдөлмөрлөж үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд та бүхэндээ “Олон Улсын ахмадын баяр”-ын өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Уянга нар өнөөдөр Соёлын төвд 15:00 цагаас тойрогтоо ажиллаж, Улсын Их Хурлын бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлан таниулах сумын иргэд, хөдөлмөрчид, малчидтай уулзаж ажлаа тайлагнах тул иргэд та бүх

2025-09-21 37
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Уянга нар өнөөдөр Соёлын төвд 15:00 цагаас тойрогтоо ажиллаж, Улсын Их Хурлын бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлан таниулах сумын иргэд, хөдөлмөрчид, малчидтай уулзаж ажлаа тайлагнах тул иргэд та бүхнийг уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР Б.УЯНГА НАР ХӨВСГӨЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2025-09-21 32
Улсын Их Хурлын бодлого шийдвэр, хууль тогтоомжийг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Монгол улсын Их хурлын 33 тоот тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэхээр ‘‘Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр’’ болгосонтой холбоотойгоор 30 дахь өдрий

2025-09-10 98
Монгол улсын Их хурлын 33 тоот тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэхээр ‘‘Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр’’ болгосонтой холбоотойгоор 30 дахь өдрийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт хүндэтгэн өнгөрүүлнэ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 30 дахь өдрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн жолооч та 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11:40-13:40 цагийн хооронд автомашины гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцоно уу.

2025-09-10 54
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 30 дахь өдрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн жолооч та 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11:40-13:40 цагийн хооронд автомашины гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцоно уу.

МЭНДЧИЛГЭЭ

2025-09-01 79
📖Энэ өдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн их өргөө рүүгээ яаран догдлох хүүхэд багачууд, оюутан сурагчдын баярын өдөр 🎉👏🎊🌺💐 Шавь нараа эрдэм мэдлэгийн уурхай руу халуун сэтгэлээр хөтөлж, чиглүүлж байгаа эрдэмтэн багш нартаа 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье 👏 🌺💐
khural.mn

Хөвсгөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, үнэлгээ

2025-08-26 181
Хөвсгөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, үнэлгээ
khural.mn

Хөвсгөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, үнэлгээ

2025-08-26 114
Хөвсгөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, үнэлгээ

ИРГЭДИЙН АНХААРАЛД❗️ Мэдээллийг дараах утаснаас авна уу. 99728565

2025-08-07 100
ИРГЭДИЙН АНХААРАЛД❗️ Мэдээллийг дараах утаснаас авна уу. 99728565

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

2025-06-10 124
НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2025-06-10 137
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

ГУРВАН ХӨВСГӨЛ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-06 112
Багийн иргэдэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнгүүд цаг үеийн мэдээлэл хүргэлээ. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЭЛСТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА _____________________________________

2025-06-05 106
Багийн иргэдэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, Мал эмнэлгийн нэгжүүд цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Мөн Соёл спортын төвөөс иргэдийн дунд тэмцээн зохион байгууллаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/photo?fbid=1443798360110214&set=pcb.1443799160110134
khural.mn

ЗАРЛАЛ _______________________

2025-06-04 101
“Хөгжлийн газарчин” сургалтын байгууллага 2009 оноос хойш их, дээд сургуулиуд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран богино хугацаат болон бакалавр, магистрын зэрэг олгох сургалтыг Дорноговь аймагт явуулж байна. Дараах чиглэлээр элсэлт авч байна. Үүнд: ✅Бага ангийн багш /эчнээ 2,5, хөрвөх 1 жил/ ✅Сургуулийн өмнөх боловсролын багш /2,5, хөрвөх 1 жил/ ✅Нягтлан бодох бүртгэл /эчнээ 2,5 жил/ ✅Эрх зүй /эчнээ 2,5 жил/ зэрэг мэргэжлүүдээр бакалаврын зэрэг олгох ангиуддаа элсэлт авч байна. Суралцах хүсэлтэй ажилтан, албан хаагч нар болон иргэд 96119811, 98119810 дугаараас лавлаж асууна уу. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%