Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 220

ОРОН НУТГИЙН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ДҮНГЭЭР БАЙГУУЛАГДСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-10-24 101
🇲🇳 /2024.10.24/ Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэлж, 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан сумын ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1.Сумын Сонгуулийн хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан тухай илтгэл тайлан, дүн мэдээ, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг танилцуулж, мэдээлэл хийсэн 2.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 3.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэг шинэчлэн батлах тухай 4.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 5.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 6.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 7.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл шинэчлэн байгуулах тухай 8.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/khuwsgulsum.ith

МЭНДЧИЛГЭЭ

2024-10-04 75
Сум орон нутгийнхаа үр хойчид боловсрол олгох эрхэм үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад багш нар, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн баярын мэнд дэвшүүлье. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/khuwsgulsum.ith

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 17 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-10-02 82
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 73 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Сумын 2024 оны төсөв нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2.Эд хөрөнгө актлах тухай ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/khuwsgulsum.ith

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 29 дэх өдрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн жолооч та 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11:40-13:40 цагийн хооронд автомашины гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцоно уу.

2024-09-10 77
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 29 дэх өдрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн жолооч та 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11:40-13:40 цагийн хооронд автомашины гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцоно уу. https://www.facebook.com/khuwsgulsum.ith
khural.mn

Эмэгтэй хэлмэгдэгч

2024-09-04 74
Эмэгтэй хэлмэгдэгч https://www.facebook.com/khuwsgulsum.ith https://www.youtube.com/watch?v=N1UpMTG2kk8
khural.mn

Догсомын Бодоо

2024-09-04 78
Догсомын Бодоо https://www.facebook.com/khuwsgulsum.ith https://www.youtube.com/watch?v=v88vSCcYKog
khural.mn

“Гэмшлийн гэрэлт зам” Дорноговь аймаг

2024-09-04 75
“Гэмшлийн гэрэлт зам” Дорноговь аймаг ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/khuwsgulsum.ith https://www.youtube.com/watch?v=YSPGaJm8mfU
khural.mn

‘‘Хамаг Монголчууд бүү мартагтун’’ Хэлмэгдүүлэлт ба Эмэгтэйчүүд

2024-09-04 76
‘‘Хамаг Монголчууд бүү мартагтун’’ Хэлмэгдүүлэлт ба Эмэгтэйчүүд ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/khuwsgulsum.ith https://www.youtube.com/watch?v=AIH4kFgRtKM
khural.mn

‘‘Хамаг Монголчууд бүү мартагтун’’ Хэлмэгдүүлэлт ба лам, мяндагтан

2024-09-04 81
‘‘Хамаг Монголчууд бүү мартагтун’’ Хэлмэгдүүлэлт ба лам, мяндагтан ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/khuwsgulsum.ith https://www.youtube.com/watch?v=EIOZ1LPnq9U
khural.mn

‘‘Хамаг Монголчууд бүү мартагтун’’ Хэлмэгдүүлэлт ба Цагаатгал ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2024-09-04 75
‘‘Хамаг Монголчууд бүү мартагтун’’ Хэлмэгдүүлэлт ба Цагаатгал ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/khuwsgulsum.ith https://www.youtube.com/watch?v=yk33S6InVm8

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

2024-09-01 82
Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

СУМЫН АХМАДЫН ХОРООГ ДОНОЙН ИШЛООРОЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2024-07-17 78
Сумын ахмадын хороо, Д.Ишлооройн үр хүүхэд, ач зээ нараас дурсгалыг мөнхжүүлэх, хүүхэд, залуучуудад сурталчилан таниулах зорилгоор ирүүлсэн хүсэлтийн дагуу ахмадын хороог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар хэлэлцэж “ДОНОЙН ИШЛООРОЙН” нэрэмжит болгож тогтоолыг гардуулан өглөө. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/khuwsgulsum.ith

Сэрэмжлүүлэг мэдээ

2024-06-21 75
📣14 цагийн ажиглалтын бодит мэдээгээр Мандах, Сайхандулаан сумдад салхины дундаж хурд 20-22м/с, түр зуур 25-31м/с, Хөвсгөл, Эрдэнэ, Хатанбулаг сумдын нутгаар салхины дундаж хурд 16-18м/с, түр зуур 22-24м/с хүрч, цаг агаарын аюултай үзэгдэл хүчтэй салхи, шороон шуурга ажиглагдаж байна. https://www.facebook.com/khuwsgulsum.ith

⚠️⚠️ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ /2024.06.20/

2024-06-20 75
Маргааш өдөр Дорноговь аймгийн нийт нутгаар салхи баруунаас секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, нутгийн баруун, баруун өмнөд болон төв хэсгээр шороон шуурга шуурна. Мөн агаарын температур өмнөх өдрүүдээс эрс сэрүүсч, Иххэт сумын нутгаар, Дэлгэрэх сумын хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

🔰СУМДЫН ТЭГШ ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ БАЯР НААДМЫН ТОВ

2024-06-17 82
Сумдын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа: 📍Айраг 07 дугаар сарын 19,20, 21-нд 📍Алтанширээ 07 дугаар сарын 17,18-нд 📍Даланжаргалан 07 дугаар сарын 05,06,07-нд 📍Дэлгэрэх 07 дугаар сарын 15,16-нд 📍Замын-Үүд 08 дугаар сарын 09,10-нд 📍Мандах 07 дугаар сарын 18,19,20-нд 📍Өргөн 07 дугаар сарын 24,25,26-нд 📍Иххэт 07 дугаар сарын 07,08-нд 📍Сайхандулаан 07 дугаар сарын 09,10,11-нд 📍Хатанбулаг 07 дугаар сарын 19,20,21-нд 📍Хөвсгөл 07 дугаар сарын 15,16,17-нд 📍Эрдэнэ 07 дугаар сарын 24,25,26-нд https://www.facebook.com/khuwsgulsum.ith

⚠️Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд!!! /2024.06.17/

2024-06-17 77
⚠️Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд!!! /2024.06.17/ ⛈🌪Ойрын өдрүүдэд Дорноговь аймгийн нийт нутгаар 30-35 градус хүрч хална. Мөн дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох, борооны үеэр салхи түр зуур ширүүсэх нөхцөл бүрдэж байгаа тул болзошгүй нарших, нөөлөг салхи салхилах, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ https://www.facebook.com/dornogovimet https://www.facebook.com/khuwsgulsum.ith

🎊🎊🎊Мэндчилгээ🎊🎊🎊

2024-06-01 136
🎊🎊🎊Мэндчилгээ🎊🎊🎊

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2024-05-22 144
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ /2024.05.20-27-ны өдрийг хүртэл/ ⚠️Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи ихтэй тогтворгүй байх ба хугацааны эхэнд нийт нутгаар бүгчим халуун байхыг анхааруулж байна. ⛈Хур тунадас: 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зарим газраар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. 🌪Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 22, 23-ны өдрүүдэд нийт нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна. ☀️Агаарын температур: Хугацааны эхэнд нийт нутгаар дулаарч шөнөдөө +15...+20 градус өдөртөө +30...+35 градус хүрч хална. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+13 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. https://www.facebook.com/khuwsgulsum.ith

📣Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:

2024-05-13 175
📣Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: ⚠️ /2024.05.13-нд/өдөртөө Дорноговь аймгийн нийт нутгаар салхи секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүсэн нутгийн төв болон өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

❗️❗️❗️ Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

2024-05-09 132
❗️❗️❗️ Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр /2024.05.10-нд/ Дорноговь аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн нийт нутгаар шороон шуурга шуурна. Иймд: 👉 Малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. 👉 Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах. 👉 Аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулах бэлэн байдлыг хангахыг анхааруулж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%