Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 233

СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️‼️ Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 27-ны өдөр Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна. Дохио!

2024-03-26 159
СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️‼️ Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 27-ны өдөр Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна. Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 26-27-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн баруун, Булган, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 27-ны өдөр Хэнтийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26-27-нд шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-ны өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Эх сурвалж: Улсын онцгой комисс

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. ___________________________________ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал https://www.facebook.com/khuwsgulsum.ith

2024-03-08 169
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. ___________________________________ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал https://www.facebook.com/khuwsgulsum.ith

"Чин сэтгэлийн илгээмж" захидлын уралдаанд 1-9 дүгээр ангийн сурагчид та бүхэн идэвхтэй хамрагдана уу. https://www.facebook.com/khuwsgulsum.ith

2024-03-04 381
"Чин сэтгэлийн илгээмж" захидлын уралдаанд 1-9 дүгээр ангийн сурагчид та бүхэн идэвхтэй хамрагдана уу. https://www.facebook.com/khuwsgulsum.ith

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2024-02-22 239
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ (2024.02.19-02.28-ны өдрийг хүртэл) 📣23-наас хүйтний эрч суларна. ❄️ 20-нд нутгийн өмнөд хэсгээр, хил орчмоор бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 🌬 Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20,21-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед ширүүсч явган шуурга шуурна. 🌡Агаарын температур хугацааны эхэнд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 23-наас хүйтний эрч суларч шөнөдөө нийт нутгаар -15...-20 градус, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА ____________________________________________________________ 🔰/2024.02.05/ Нутгийн өөрөө удирдах байгууллагад хуулиар олгогдсон эрх үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутгийнхаа бие д

2024-02-06 192
2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА ____________________________________________________________ 🔰/2024.02.05/ Нутгийн өөрөө удирдах байгууллагад хуулиар олгогдсон эрх үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутгийнхаа бие даасан байдлыг хангах, орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэх, эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж, 2023 оны ажлын үзүүлэлтээрээ “Хангалттай сайн” үнэлгээ авч, ТЭРГҮҮН байранд шалгарлаа. 👏👏👏 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ШАГАЙН НААДГАЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-02-06 228
ШАГАЙН НААДГАЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА Монгол түмний уламжлалт үндэсний шагайн наадгайг хүүхэд багачууд, залуу үедээ сурталчилан таниулах түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан тэмцээнд 1-р байр: Монголжингоо баг 2-р байр: Алтаншагай баг 3-р байр: Ялалт багууд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан шагайн наадгай тэмцээнийг сурагчдын дунд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 30 минутад зохион байгуулах тул сурагчид та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

2024-02-01 320
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан шагайн наадгай тэмцээнийг сурагчдын дунд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 30 минутад зохион байгуулах тул сурагчид та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД “АЛТАН ХОНХ”, “АХА” ТЭМЦЭЭНИЙГ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН 15 ЦАГТ СОЁЛЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУЛ ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

2024-01-08 389
МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД “АЛТАН ХОНХ”, “АХА” ТЭМЦЭЭНИЙГ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН 15 ЦАГТ СОЁЛЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУЛ ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

🇲🇳ХУУЛИУДЫН ОНЦЛОХ ЗААЛТУУД

2024-01-02 305
🇲🇳ХУУЛИУДЫН ОНЦЛОХ ЗААЛТУУД 1. Тэтгэвэр өвлөгддөг болно. 2. НДШ нэрийн дансанд хуримтлагддаг болно. 3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг болно. 4. 15-аас дээш жил тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр их дээд сургуульд суралцуулна. 5. Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлнө. 6. Хувиараа хөдөлмөр эрхлэгч ХХОАТ 1 хувь төлнө. 7. Боловсролын багц хуулийн дагуу Багш нарыг орон сууцтай болоход төрөөс дэмжинэ.

🎄ЭРХЭМ ХҮНДЭТ ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.

2023-12-31 280
🎄ЭРХЭМ ХҮНДЭТ ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.

🇲🇳ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ ТҮҮХТ 112 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

2023-12-29 315
🇲🇳ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ ТҮҮХТ 112 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-12-14 196
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 60 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1.Сумын 2023 оны төсвийн зохицуулалт батлах тухай 2.Сумын 2024 оны төсөв батлах тухай 3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх ажлуудыг батлах тухай 4.Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөө батлах тухай 5.Сумын Засаг даргын (2020-2024) үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх тухай ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

📣“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

2023-12-06 256
📣“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА. #хүндлэл_хамгийн_тод_гэрэл 🌏Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны хороонд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг. 🇲🇳Уг аяныг Монгол Улсад анх удаагаа 1997 оноос эхлэн төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулсаар ирсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг уриалан тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна. 🌍“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг энэ жил олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө орлуулъя” уриан дор манай улс “Хүндлэл-хамгийн тод гэрэл” уриан доор тэмдэглэж байна. Та бүхнийг аянд нэгдэхийг УРИАЛЖ байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өнөөдөр “САНХҮҮЧДИЙН ӨДӨР” тохиож байна.

2023-12-03 538
Өнөөдөр “САНХҮҮЧДИЙН ӨДӨР” тохиож байна. Нийт санхүүч, эдийн засагч, нярав, нягтлан бодогч нартаа “САНХҮҮЧДИЙН ӨДӨР”-ийн баярын мэнд хүргэе!

🇲🇳 УЛС ТУНХАГЛАСНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2023-11-26 217
🇲🇳 УЛС ТУНХАГЛАСНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

♟Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын анхан шатны "СУМЫН АВАРГА" шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

2023-11-25 181
♟Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын анхан шатны "СУМЫН АВАРГА" шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

🏅🏅🏅СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

2023-11-25 194
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 9 тамирчин оролцож өөрсдийн оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй эхний 3 байр, эмэгтэй 2 байрыг шалгарууллаа. Эрэгтэй төрлийн эхний хоёр байр, эмэгтэй тэргүүн байранд шалгарсан тамирчдад Улсын Их Хурлын даргын Талархал, хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулан өглөө. Оюун ухаан, сэтгэхүйн ур чадвараа сорьж оролцсон нийт тамирчид та бүхний цаашдын спортод улам их амжилт хүсье. ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын Хөвсгөл сумын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагаас болох тул ард иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой.

2023-11-21 290
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын Хөвсгөл сумын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагаас болох тул ард иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой.

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР🤱👨‍👩‍👧‍👦

2023-11-20 481
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тунхаглал баталсан. 2017 оноос энэ өдрийг Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Тунхаглалд хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг зааж өгсөн байдаг. Түүнчлэн, хүүхдийг өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлсийг харгалзан улс бүрт, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай тусгажээ.

🇲🇳Монгол түмэн Та бүхэндээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойн мэндийг хүргэж, “Монгол бахархлын өдөр”-ийн эрхэм сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. 🇲🇳Шинжлэх ухааны академиас Их эзэн Чингис хааныг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин

2023-11-14 347
🇲🇳Монгол түмэн Та бүхэндээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойн мэндийг хүргэж, “Монгол бахархлын өдөр”-ийн эрхэм сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. 🇲🇳Шинжлэх ухааны академиас Их эзэн Чингис хааныг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлснийг шинжлэн тогтоосноор Та бид 2012 оноос эхлэн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэн ирсэн түүхтэй. 🇲🇳Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд өв уламжлал, их түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж ирсэн монгол түмэн Та бидний хувьд энэ өдөр бахархан тэмдэглэж, бахдан дээдлэх учиртай их хүндэтгэлийн өдөр бөгөөд Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үлдээсэн өв, бүтээсэн түүх хязгааргүй юм. 🇲🇳Иймд Монгол эх орныхоо туждаа нандигнан хамгаалах тусгаар тогтнол, уламжлуулан үлдээх үнэт зүйлийн иш үндэс, эх өв болсон нутгийн ард иргэд та бүхэндээ “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийн мэндийг хүргэж, сайн сайхныг ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%