Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ИТХ

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 178

2023 оны 09 дүгээр сарын 10-ны Ням гарагт Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 28 дахь удаагаа хүндэтгэн өнгөрүүлнэ

2023-09-06 219
2023 оны 09 дүгээр сарын 10-ны Ням гарагт Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 28 дахь удаагаа хүндэтгэн өнгөрүүлнэ
khural.mn

Хамаг монголчууд бүү мартагтан төслийн хоёр дахь цуврал УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭЛ БА ЛАМ НАР нэвтрүүлгийн хэсгээс. . . #хамаг_монголчууд_бүү_мартагтун

2023-09-06 196
Хамаг монголчууд бүү мартагтан төслийн хоёр дахь цуврал УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭЛ БА ЛАМ НАР нэвтрүүлгийн хэсгээс. . . #хамаг_монголчууд_бүү_мартагтун https://www.facebook.com/profile.php?id=100064621931950
khural.mn

"Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам" 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэгджээ. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760243502651&fbclid=IwAR2zcpz8CON

2023-09-05 213
"Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам" 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэгджээ. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760243502651&fbclid=IwAR2zcpz8CONMEfBK3AjUM-nYHQfe2crZ4O5-WCjV7Rvz_5OESOCzHY5riP8

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2023-09-01 1151
✅Боловсролын салбарын ажилтан, албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан, сурагчид та бүхэндээ 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. 🔔Эрдэм сурахаар сургуулийн алтан босгыг анхлан алхаж байгаа зургаан настай шинэхэн сурагчдадаа онцгойлон баяр хүргэж ихийг суран эх орныхоо мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин болохын ерөөлийг өргөе. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-07-07 95
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 68 хувийн ирцтэй хуралдсан. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1.Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 2.Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай 3.Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 4.Сумын ЗДТГ, Соёл спортын төв, Хүүхдийн цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 66 нэр төрлийн эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоох, хоёрдогч түүхий эд болгон ашиглах, акталж данснаас хасах тухай 5.Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоох тухай ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
khural.mn

Төрийн албан хаагчийн ёс зүй

2023-06-26 103
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759635984401&fbclid=IwAR3Z_AnKsKTHg0PuG2V49_ECcZN7nflcf-AEBNjwnwgyAffYgRO7azsHOr0

🇲🇳Төрийн албан хаагчдадаа "ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР"-ийн мэнд хүргэе. 🇲🇳

2023-06-23 88
🇲🇳Төрийн албан хаагчдадаа "ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР"-ийн мэнд хүргэе. 🇲🇳

Сумдын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа🇲🇳

2023-06-15 80
Сумдын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа🇲🇳

ШАГАЙН ХАРВАА ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА _______________________________________________________

2023-05-15 187
Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний уламжлалт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, шагайн харвааны уламжлалт ёс жаягийг ахмад, залуу үедээ сурталчлах, өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан ШАГАЙН ХАРВАА тэмцээнд амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд: 🥇1-р байранд И.Жамбалсүрэн ахлагчтай баг 🥈2-р байранд Л.Доржийваанчиг ахлагчтай баг 🥉3-р байранд Б.Цэентогтох ахлагчтай баг тус тус шалгарсан. Мөн ИТХ-ын Төлөөлөгч З.Мөнгөнбагана, Б.Хүсэлбадам, П.Оюундэлгэр нар хамтран цуваа харвааны шагналыг санхүүжүүлж тэмцээнд оролцсон бүх хүмүүсийн дунд зохион байгуулахад ахмадаас Насанчимэд, залуучуудаас Ө.Өлзий-Орших, хүүхдүүдээс Б.Оюун-Эрдэнэ нар оюун ухаан авхаалж самбаагаа уралдуулан оролцож шалгарлаа. Хамтран ажилласан төлөөлөгч нартаа баярлалаа Өндөр дээд заяатай Өвөг дээдсийн үүсгэсэн Өнөө цагийн эр зоригийг цэгцэлсэн Шагайн харваа наадмаа Шагшин магтая. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэндчилгээ

2023-05-12 161
🩺Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсох ариун үйлс, мэдлэг оюун хүч хөдөлмөр бие сэтгэлээ зориулж яваа Хөвсгөл сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн сувилагч нартаа олон улсын сувилагч нарын баярын мэндийг өргөн дэвшүүлж та бүхний ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Булбарай гарт нь эмчлэх увидас шингэсэн Бурханлаг сэтгэлээ бусдын төлөө зориулсан Буцааж хариу нэхдэггүй Буян заяа нь тэгширсэн сувилагч бүсгүйчүүд ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Шагайн харваа тэмцээн зохион байгуулагдана

2023-05-11 230
2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах шагайн харваа тэмцээнд ард иргэд, хүүхэд, залуучууд та бүхэн идэвхтэй хамрагдаарай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-10 209
“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол, "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоолын төслийн хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг сумын ард иргэдтэй уулзаж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР

2023-04-30 156
#Хүүхдэд_гар_хүрэх_нь_зөв_үү? Бид ээж аавдаа зодуулж л өссөн буруудсан юм алга, монгол хүнд алганы амт хэрэгтэй, эрэгтэй хүүхдийг хатуужилтай болгоно... гэтэл анхаараарай.. ❗Бага насандаа гэр бүлдээ алганы амт үзэж өссөн хүүхэд насанд хүрээд: Хүчгүй гэдгээ мэдрэх тусам өөр хаа нэгтэйгээс хүчтэй гэдгээ мэдрэх хэрэгцээ үүсэж өөрөөсөө сул дорой санагдсан нэгэнд дээрэнгүй ханддаг болох, "Хайртай хайртай гэдэг байж зодож байна, худлаа байх нь! Хайртай хүмүүстээ гар хүрч болдог байх нь" гэсэн ойлголт л хамгийн түрүүнд буудаг, сэтгэлд нь хоногшин үлддэг. Гэтэл насанд хүрээд хүүхэд тань ханиа хүүхдүүдээ үл тоомсорлож, дээрэнгүй ханддаг байвал тэр гэр бүл жаргал дүүрэн байж чадах болов уу, таны хүүхдэдээ хүссэн амьдрал тэр мөн болов уу? 👧 Хүүхдийн хувьд бурууг хийх бүрд цохиж зодож "чиний л буруу байсан" учраас хэмээн итгүүлсээр авсаар насанд хүрээд нөхрийн болон бусдын хүчирхийлэлд хэт хүлээцтэй, энэ нь байх ёстой зүйл, би л буруу зүйл хийгээд зодууллаа, би л тэсэх ёстой хэмээн хүлээж авдаг болох хандлагатайгаараа ХАМГИЙН ХОХИРОЛТОЙ ЮМ. 💧 Хүүхэд бурууг хийсэн үед яагаад буруу болохыг нь тайлбарла, хүүхэд санаатай алдаа хийдэггүй. Та түргэн авираар гар хүрснээр хүүхэд та хоёрын хоорондох итгэлцлийг үгүй хийдэг. Хүүхэд зөв ч бай буруу ч бай аливаа зүйлээ танаас нууцаар хийдэг, эсвэл ямар нэг шинэ зүйлийг турших, хийх хүсэл огт байхгүй болдог. 💧Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Сул дорой, олон нийтийн дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул болдог. 💧 Хүүхэд заль мэх зохион хэлэх, хулгай хийх, дүүгээ, найзуудаа дээрэлхэх, цохих, өөрөөсөө сул дорой нэгнийг өдөж хоргоож зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог. 💧 Хүүхэд зөвхөн томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог ө.х заавал том дуугарсан, сүрдүүлсэн үед л үг сонсдог бусад үед дураараа авирладаг сөрөг хандлагатай болдог. 🌏 Зарим үед таны анхаарлыг татах гэсэндээ, хайрыг хүссэндээ элдвийг санаачилдаг нь бас л БҮТЭЛГҮЙТЭЛд хүргэдэг. 🌟 Хүүхдэд том дуугарч, цохиж, зодох нь тэдний БУРУУ ҮЙЛДЭЛ-ийг тухайн үедээ зогсоож болох богино хугацааны л үр дүнтэй арга юм. Гэхдээ тэдэнд яагаад зөв, яагаад буруу болох учрыг тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийн урмыг хугалж итгэлийг мохоохгүй, ирээдүйг нь СҮҮДЭРлүүлэхгүй хамгийн зөв алхам шүү. ☝ Бид дийлэнхдээ өөрсдөө стресс ихтэй үедээ хүүхдэдээ гар хүрчихээд байгаагаа анзаараарай. Аав ээж, багш, насанд хүрсэн хэн ч #хүүхдэд_гар_хүрч_зодож_шийтгэж_болохгүй! Амьдралын аффоризм цахим хуудаснаас хуулбарлав

Мэндчилгээ

2023-03-30 254
Ард иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд ямагт тэргүүн эгнээнд зогсож байдаг эрхэм хүндэт цагаан нөмрөгтөн, алтан гарт эмч нартаа "ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯР"-ын мэнд хүргэе. Хөвсгөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-03-27 482
Ээлжит 10 дугаар хуралдаан 80 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1.Сумын Засаг даргыг томилуулах санал уламжлах тухай 2.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг шинэчлэн батлах тухай 3.Төлөвлөгөө батлах тухай (Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө батлах тухай) 4.Орон нутгийн тусгай хамгаалалтад газар авах тухай (Хярсын толгой орчим) 5.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 6.Санал уламжлах тухай (Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай) 7.Бусад (Чандмань илч ХХК-ийн Хөвсгөл суман дахь салбарын мэдээлэл, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлтэй компанийн мэдээлэл, СИ ӨҮ ЭЙ ЭЛ ХХК-ийн мэдээлэл) Нийт 7 асуудлаас 4 тогтоол гарч холбогдох газарт хүргүүллээ. ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХӨВСГӨЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ЦЭНДИЙН ЖАГДАЛЫН НЭРЭМЖИТ БОЛЛОО

2023-03-23 199
ХӨВСГӨЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ЦЭНДИЙН ЖАГДАЛЫН НЭРЭМЖИТ БОЛЛОО _____________________________ Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11/15 дугаар тогтоолоор Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, хөгжмийн зохиол, урлагийн бүтээл нь олны хүртээл болсон гавьяат үйлсийг нь мөнхжүүлэх, хүүхэд залуучуудад уламжлан таниулах зорилгоор Хөвсгөл сумын Соёлын төвийг хөгжмийн зохиолч Цэндийн Жагдалын нэрэмжит болголоо. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Э.Оюунцэцэг даргатай Соёл, спортын төвийн хамт олонд талархал илэрхийлж, халуун баяр хүргэе! ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР 2023” ____________________________________

2023-03-22 458
"ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР 2023” ____________________________________ НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид усны эх үүсвэрээ хайрлан хамгаалж усны үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэдэх учир усаа зөв зохистой ашиглах нь хүн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой бөгөөд усыг үр ашигтай зарцуулахыг уриалж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙН МЭНД ХҮРГЭЕ!

2023-03-18 511
"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙН МЭНД ХҮРГЭЕ ---------------------------------------------------------------------- БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд 2011 оноос хойш “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье! Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай.

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

2023-03-08 690
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ. --------------------------------------------- Эрийн түшиг, Гэрийн чимэг, Төрлийн язгуур, Төрийн тулгуур үзэсгэлэн гоо ээжүүд, бүсгүйчүүд та бүхэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье. ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

🇲🇳🇲🇳🇲🇳 ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳🇲🇳🇲🇳

2023-03-01 230
🇲🇳🇲🇳🇲🇳 ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳🇲🇳🇲🇳 1921 оны 3-р сарын 01-ний энэ өдөр Монголын эх оронч, эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор Хүрээний ба Консулын гэх хоёр бүлгэм байгуулж, улмаар анхны улс төрийн хүчнийг үүсгэн байгуулж байжээ. Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн алдаж, нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд цаг үед Монгол Ардын Нам, анхны 7 тэргүүтээ эх орончид ард олныхоо хүчийг нэгтгэн, эх орноо чөлөөлөх тэмцлийг манлайлан удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэж чадсан түүхтэй. Хожим 2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%